ТАНЫ БИЗНЕСТ ЭРГЭЛТ АВЧИРАХ БОЛОМЖУУД
1. БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ
БОРЛУУЛАЛТАА ТУЛТАЛ ӨСГӨМӨӨР БАЙНА УУ?
Ашиглахад хялбар энгийн боловч өндөр ачаалал даахуйц ПОС, Таны өмнөөс 24 цагаар ажиллах цахим худалдаа, Уян хатан үнийн бодлого, Захиалгад суурилсан борлуулалт хүргэлтийн иж бүрдэл систем нь танд орлогоо өсгөх боломжийг олгоно.
ВЭБ СУУРЬТАЙ мобайл ПОС
Одоо ПОС нь клауд сервертэй синхлэж ажиллах учир мобайл болон суурин төхөөрөмж аль алин дээр нь ажиллана. Интернет тасарсан ч ПОС дээрх борлуулалтаа үргэлжлүүлэх боломжтой.
Онлайн худалдаа
Орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүй олон төрлийн бараа үйлчилгээгээ санал болгож, онлайн борлуулалт хийж, төлбөр тооцоогоо авна. Барааны дэлгэрэнгүй мэдээлэл олон зураг оруулдаг.
БОРЛУУЛАЛТЫН БУЦААЛТ БА ЗЭЭЛ
Борлуулалтын буцаалтыг баримтаа барьж шууд ПОС дээрээс хийх боломжтой. Бэлгийн карт, бонус урамшууллын уян хатан удирдлага, мөн ПОС нь зээлийн борлуулалт хийх зэрэг давуу талуудтай.
уян хатан үнийн бодлого
Харилцагчийн сегмент, барааны бүлэг, хугацааны мөчлөгт тохируулан борлуулалтын үнийн уян хатан тохиргоо хийнэ. Хөнгөлөлт урамшуулалыг маш хялбараар тохируулан ашиглах боломжтой.
2. БАРААГАА УДИРДАХ
ТАНЫ БЭЛЭН НӨӨЦ ХАМГИЙН ЗОХИСТОЙ ТҮВШИНД БАЙНА УУ?
Өндөр борлуулалттай бараануудаа хэзээд бэлэн нөөцтэй байлгахад тань бараа дахин захиалгын автоматжуулалт болон уян хатан тааруулалт таньд туслана. Гар дээрх барааны үлдэгдэл, таамагласан тоо хэмжээ, байршлуудаарх барааны үлдэгдэл, багассан барааны дохио мэдээлэл зэрэг бараа бүртгэлийн удирдлагад илүү сайн шийдвэр гаргахад тань туслах маш олон гайхалтай шийдлүүд танийг хүлээж байна.
ХУВИЛБАР БОЛОН БҮРДЭЛ БАРАА
Барааны хэмжээ, өнгө болон бусад шинж чанаруудийг тус бүрд нь тодорхойлон үнийн нэмэгдэл хйих боломжтой. Мөн бэлэг буюу барааны багц үүсгэх борлуулах хялбар шийдэл таныг хүлээж байна.
БАРКОД БА ШОШГО
Баркодыг импортлон оруулах эсвэл шинээр үүсгэх, мөн түүнийгээ шошгон дээр хэвлэх зэрэг чадамжуудтай. Барааг борлуулалт, худалдан авалт эсвэл агуулахын гүйлгээнд хурдтай дуудан оруулахад үр дүнтэй байдаг.
БАРААНЫ нэгдсэн сан
Бүхий л бараа нь нэгдсэн санд хамрагдах ба та түүнийг аль цэгээс оруулж, яаж ч өөрчилсөн алдаа давхцал гарахгүй бөгөөд бүх аппликейшнд адил үйлчилж, автоматаар холбогдоно.
БАРАА ТООЛЛОГО
Бараа тооллогыг байршилаар, барааны ангилалаар, эзэмшигчээр, бараа тус бүрээр зэрэг олон хувилбараар хийж болох ба тооллогын үр дүнгээс нэхмэмлэл үүсгэж авлага бүртгэх боломжтой.
3. ХАРИЛЦААГАА АХИУЛАХ
УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ ХӨГЖИХ НЬ ЧУХАЛ УУ?
Үнэнч худалдан авагчийг урамшуулах систем, төлбөр тооцооны ухаалаг шийдэл нь таны өдөр тутмын харилцагчид тань таатай нөхцөл бүрдүүлдэг. Мөн өөрийн түнш нийлүүлэгчтэй онлайн харилцаанд суурилан ажил хэргээ хөтлөх нь бүгдийн ажлыг хөнгөвчилж, түншлэл бат бөх болж тогтвортой хөгжлийн суурь болно.
ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР
Бонус хөтөлбөр хэрэгжүүлэн дахин худалдан авалтыг урамшуулах боломжтой. Мөн Мобиком-н Candy урамшуулалд нэгдэж 1,2 сая хэрэглэгчид бараа үйлчилгээгээ санал болгох боломжтой.
НИЙЛҮҮЛЭГЧИЙН ПОРТАЛ
Нийлүүлэгч бараа болон үнийн мэдээлэлээ шинэчлэн оруулна. Захиалгын хуудас, агуулахын орлого, дансны үлдэгдэл, буцаалтын мэдээллээ хардаг. Төлбөрийн нэхэмжлэлээ онлайнаар баталгаажуулна.
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
Харилцагч болон нийлүүлэгчидээ уян хатан төлбөрийн нөхцөлүүд тохирох боломжтой. Хөнгөлөлт урамшуулалтын бодлоготой уялдуулан төлбөрийн нөхцлийг өөрчлөх сайжруулах чадамжтай.
харилцааны сувгууд
Онлайн чатаар хэрэглэгчиддээ тулгарсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой. Блог ашиглан хэрэгтэй мэдээллийг бусаддаа хуваалцаж, идэвхтэй арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
4. БИЗНЕС ИНТЕЛЛИЖЕНС ТАНЫ ГАРТ
БОДИТ МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА УУ?
Өдөр тумын хамгийн чухал мэдээллээ цаг алдалгүй авч шуурхай шийдвэр гаргах боломжтой. Нэг эсвэл хэд хэдэн салбар дэлгүүртэй байхаас үл шалтгаалан мэдээлийг нэгтгэх, дүгнэх, зэрэгцүүлэн харьцуулах чадамжуудыг ашиглан бодитой мэдээллээр хангагдаж чадна.
хянах самбар
Бизнесийнхээ хамгийн чухал үзүүлэлтүүдээ нэг дор төвлөрүүлэн үр ашигаа цаг тухайд харах боломжтой. Өөр өөр ажилуудыг зэрэг амжуулахад тань хянах самбар таны хамгийн сайн туслана.
веб админ
Веб сайтын болон онлайн дэлгүүр, контентын талаарх өдөр тутмын статистик мэдээгээ авч шийдвэр гаргана. Хамгийн их сонирож байгаа контент, хамгийн их борлууллалттай бараа хандалтын тоо гэх мэт.
цаглабар ашиглалт
Та хуанли ашиглан уулзалтууд болон ажлын явцаа харж цагаа төлөвлөх боломжтой. Төлөвлөгөө гүйцэтгэлийг зэрэгуүүлэн хянах боломжтой. Өөрийн болон бусдын ажлын хуваарийг уялдуулан харж чадна.
төсөл
Байнга давтахгүй шинж чанартай ажилаа өдөр тутмын үйл ажиллагаанаас ялгаатай хөтлөн явуулах түүнтэй холбоотой орлого зардлаа нэгтгэн харах, ажиллаа уян хатан төлөвлөхөд тань туслана.
5. АЖИЛЛАХ ХҮЧЭЭ ЗӨВ АШИГЛАХ
ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ НАЙРСАГ ХАМТ ОЛОН БҮРДҮҮЛМЭЭР БАЙНА УУ?
Байгууллага бүтэцээ оновчтой зохион байгуулаж, ажлын байрны үүрэг даалгаварыг тодорхой болгосоноор ажлын цагийн хувиарыг уян хатан төлөвлөх боломжтой. Цалин бодолт ойлгомжтой шударга байж, өсөж хөгжих нээлттэй орчин бүрдүүлэх нь ажилчид ажилдаа сэтгэл ханамжтай байж тогтвор суурьшилтай ажиллах үндэслэл юм.
хүний нөөц бүрдүүлэлт
Ажлын байрны зарыг веб сайт дээрээ нийтэлж ажиллах хүчний анкетийн сан үүсгэх чадамжтай. Тухайн ажлын байранд тохирох хүнийг тодорхойлож уулзалтууд товлон ажиллах хүчээ бүрдүүлнэ.
бүтэц зохион байгуулалт
Байгууллагын хэлтэс тасаг, бүтэц зохион байгуулалт, ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ. Ажилтанаа албан тушаал бүтэц зохион байгуулалтанд уялдуулан бүртгэх боломжтой.
уян хатан цалин бодолт
Ажлын цагийн хуваарийг уян хатан төлөвлөнө. Ажилчид амралт чөлөөний хуудасаа өөрстөө бөглөж хариуцсан менежер нь баталгаажуулна. Цалин бодол сар, долоо хоногоор тооцож олгох боломжтой.
Зардал
Ажилчид өөрсдийн гаргасан зардлаа тайлагнаж, нягтлан бодогч баталгаажуулан санхүүжилт олгоно. Томилолт, сургалт автомашин, гар утасны зэрэг төлбөрийн баримтууудаа хавсаргах боломжтой.
6. АВТОМАТЖУУЛАЛТЫГ ХЭВШҮҮЛЭХ
ӨДӨР ТУТМЫН ДАВТАГДАХ АЖИЛУУД ТАНД АЧААЛАЛ АВЧИРЧ БАЙНА УУ?
Баримт цэгцлэх, Бараа материалаа тоолох, Данс тооцоогоо хянах зэрэг өдөр тутмын ажлыг хялбар шийдэж, харин бизнесээ өргөжүүлэх, шинэ санаа турших зэрэгт илүү их цаг зарцуулах боломжтой. Автоматжуулалтыг тухайн байгууллагын онцлогт тохируулан аливаа цаг хугацааны хэмнэлд тааруулах эсвэл ямар нэгэн үйлдэл суурилан ажилладаг байдлаар зохион байгуулаж хэрэгжүүлдэг.
автомат нягтлан бодох бүртгэл
Барааны ангилал, Харилцагч, Банкны данс, Татвар, Цалингийн дүрэм, Хөрөнгийн төрөл гэх мэт өгөгдлүүд дээр данс болон журналын тохируулга хийж тэдгээртэй холбоотой НББ-ийг бүрэн автоматжуулна.
ТӨхөөрөмжийн интеграци
Ажилтаны цаг бүртгэгч, Тооллогын төхөөрөмж, Баркод уншигч, Карт уншигч, Электрон жин зэрэг төхөөрөмжүүдтэй интеграци хийгдсэнээр гар ажиллагааг бууруулан бүтээмжийг нэмэгдүүлнэ.
өгөгдөл бөөндөлт
Олон мөр мэдээлэлийг програмд оруулахдаа MSExcel болон SCV файлаас импортлон оруулдаг. Тайлан мэдээллийг идэвхжүүлэн тодорхойлж өгсөн загварын дагуу PDF болон MSExcel рүү экспорт хийх боломжтой .
дагалт хийх
Анхан шатны баримт болон харилцагч, бараа гэх мэт үндсэн өгөгдлүүдэд хэрэглэгч нь дагалт хийсэнээр тухайн өгдөлтэй холбоотой ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчид шууд мэдээлж байдаг.