Цуглуулагдах мэдээлэл
Манай үйлчилгээнд анх бүртгүүлэх болон цаашид ашиглах явцад хувийн шинж чанартай ихэнх мэдээллийг хэрэглэгчээс шууд авдаг. Харин үлдсэн мэдээллийн хувьд хэрэглэгчид манай үйлчилгээнд хэрхэн хандаж байгааг тандах замаар олж авдаг.
Холбоо барих болон бүртгэлийн мэдээлэл: АктивМН үйлчилгээнд хамрагдах зорилгоор манай вэбсайтад бүртгүүлэх эсвэл холбоо барих маягтыг бөглөх үедээ та бидэнтэй зарим мэдээллээ хуваалцах болно. Эдгээр нь ихэвчлэн таны овог нэр, компанийн нэр, имэйл хаяг, гар утасны дугаар, шуудангийн хаяг, бизнесийн сектор, АктивМН үйлчилгээг хэр зэрэг сонирхож байгаа тухай болон хувийн нууц үг зэрэг байдаг.
Бид хэзээ ч үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийн картны мэдээллийг хадгалдаггүй бөгөөд төлбөр тооцоо боловсруулалтын хувьд хэзээд итгэмжлэгдсэн гуравдагч талын төлбөрийн системээр дамжин явагдах болно.
Ажил горилогчийн мэдээлэл: Хэрэв та манай вэбсайт дээрээс эсвэл ажил эрхлэлтийн агентлагаар дамжин ажилд орох өргөдөл гаргасан бол манайд ерөнхийдөө таны холбоо барих мэдээлэл (нэр, имэйл, гар утас зэрэг) болон CV болон захидалд бидэнтэй хуваалцсан бусад мэдээлэл тань цуглуулагдах болно. Тухайлсан ажил мэргэжлийн нарийвчлагдсан лавлагааг ажлын байрны тавигдах шаардлаганд үндэслэн гаргана.
Бид ажилд авахад шаардагдахаас илүү дутуу мэдээлэл авахгүй болно. Ялангуяа хувь хүний яс үндэс, шашин, улс төр намын харъяалал, гишүүнчлэл болон чиг хандлагын талаар мэдээлэл цуглуулахгүй болно.
Вэб хөтөч програмын өгөгдөл: Та манай вэбсайтад зочлож, манай онлайн үйлчилгээнд хандах үед тухайлсан улс болон зонхилох хэлд тааруулалт хийх зорилгоор таны вэб хөтөчийн хэл, газар зүйн байршил тодорхойлогддог. Манай сервер дээр статистик, аюулгүй байдал болон эрх зүйн зориулалтаар таны вэб хөтөчийн илгээсэн дүн мэдээ бичигддэг: таны IP-хаяг, хандсан огноо болон цаг, вэб хөтөчийн тань хувилбар болон платформ, манай вэб хуудасруу заасан вэб хуудас зэрэг байна.
Харилцагчийн өгөгдлийн сан: Та АктивМН үйлчилгээнд хамрагдаж өөрийн өгөгдлийн санг үүсгэх үед (жишээ нь: туршилтын хувилбар нээх зэргээр) таны илгээж буй эсвэл өөрийн өгөгдлийн сандаа ачааллаж буй ямарваа мэдээлэл болон агуулга нь зөвхөн таных байх ба та түүнийгээ бүрэн хянах болно.
Үүнтэй адил та өөр дээрээ хадгалж байсан өөрийн өгөгдлийн сангийн архивийг АктивМН-рүү байршуулсан үед ижил үйлчилнэ.
Энэ өгөгдөл нь ихэвчлэн хувийн мэдээлэл байдаг, жишээ нь: ажилчдын жагсаалт, таны холбоо барих мэдээлэл, зурвасууд, зургууд, видео гэх мэт. Бид эдгээр мэдээллийг таны нэрийн өмнөөс зөвхөн цуглуулж өгдөг бөгөөд таны өгөгдлүүд хэзээд зөвхөн таны өмчлөлд байж, та түүнийгээ бүрэн хяналтандаа байлгах болно.
Эдгээр мэдээлэл хэрхэн ашиглагдах талаар
Холбоо барих болон бүртгэлийн мэдээлэл: Бид таны холбоо барих болон бүртгэлийн мэдээллийг өөрийн үйлчилгээг үзүүлэхэд, таны тавьсан шаардлагад хариу өгөх, үйлчилгээний нэхэмжлэл гаргах болон данс бүртгэлээ хөтлөхөд ашигладаг. Эдгээр мэдээлэл нь мөн маркетинг болон харилцаа холбооны зорилгоор ашиглагдаж болно (манай маркетингийн мэдээлэл нь хэзээд татгалзах боломжтойгоор таньд хүрэх болно). Мөн бид эдгээр мэдээллийг үйлчилгээний чиг хандлагын шинжилгээнд ерөнхий байдлаар ашигладаг.
Хэрэв та манай вэб сайт дээр нийтлэгдсэн ямар нэгэн арга хэмжээнд бүртгүүлсэн тохиолдолд бид таны нэр, цахим шуудан, гар утасны дугаар, компанийн нэрийг арга хэмжээ зохион байгуулагч, ивээн тэтгэгч нарт шууд маркетингийн зорилгоор өгөх , мөн суудал хадгалах, бэлтгэл хангах зорилгоор ашиглаж болох юм.
Ажил горилогчийн мэдээлэл: Энэ төрлийн мэдээллийг бид зөвхөн ажилд авах процессд ашиглах бөгөөд таны өргөдлийг хянах, үнэлэх, мөн таньд ажлын санал тавих үед таны холбоо барих мэдээллийг бэлтгэх зэрэгт хэрэглэнэ. Хэрэгцээгүй мэдээллийг зайлуулах талаар хэзээд бидэнрүү хандаж болно.
Вэб хөтөч програмын өгөгдөл: Эдгээр автоматаар бичигддэг өгөгдлүүд нь манай ажил үйлчилгээний дэмжлэг болон сайжруулалтын шинжилгээ судалгаанд тухайлалгүйгээр ашиглагддаг. Эдгээр мэдээлэл нь зөвхөн аюулгүй байдлын зорилгоор, хуулийн дагуу шаардагдсан тохиолдолд эсвэл Зохисгүй хэрэглээг хязгаарлах бодлого-г ноцтой зөрчигдсөн тохиолдолд л тухайлж ашиглах хэрэгцээ гардаг.
Харилцагчийн өгөгдлийн сан: Бид эдгээр мэдээллийг таны нэрийн өмнөөс зөвхөн цуглуулж боловсруулах ажлыг хийдэг бөгөөд таны хамрагдсан үйлчилгээг үзүүлэхэд зөвхөн таны өөрийн өгөгдлийн сандаа хийсэн тохиргоо болон бүртгэлд өгсөн зааварчилгааны дагуу явагдана.
Манай тусламжийн төвийн инженер техникийн ажилтнууд зөвхөн таны шаардлагын дагуу таньд дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хүндрэл гарсан, хуулийн дагуу шаардагдсан эсвэл Зохисгүй хэрэглээг хязгаарлах бодлого-г ноцтой зөрчигдсөн тохиолдолд аюулгүй байдлын үүднээс хязгаарлагдмал хүрээнд эдгээр мэдээлэлд хандаж болох юм.
Хувийн мэдээлэлдээ хандах, шинэчлэх болон устгах талаар
Холбоо барих болон бүртгэлийн мэдээлэл: Та өмнө нь бидэнд өгсөн өөрийн хувийн мэдээлэлдээ хандаж, шинэчлэх эрхээр хангагдана. Та АктивМН дээрх өөрийн хувийн мэдээллийн бичлэгрүү дуртай үедээ хандаж болно. Хэрэв та өөрийн холбогдолтой мэдээллийг хуулийн дагуу бүрэн устгуулах шаарлагатай болбол манай компанийн дэмжлэг үйлчилгээнд хандана уу. Бид таны хүсэлтийг хуулийн хүрээнд харшлах үндэслэлгүй тохиолдолд шийдвэрлэн өгөх болно.
Ажил горилогчийн мэдээлэл: Та бидэнтэй хэдийд ч холбогдон өөрийн өргөдлийн мэдээлэлд хандах, шинэчлэх, устгах эрхийг авч болно. Дөт арга бол таны хамгийн сүүлд холбогдсон манай хүний нөөцийн ажилтанруу шууд хандах.
Харилцагчийн өгөгдлийн сан: Та АктивМН дээр байршуулсан өөрийн өгөгдлийн санд цуглуулсан мэдээлэлдээ хэдийд ч хамаагүй хандан удирдаж, хадгалагдсан өгөгдлөө өөрчилж, устгаж, шинэчилж болно.
Та хүссэн үедээ тухайн агшинаар өгөгдлийн сангаа нөөцлүүлээд өөрийн компьютер руу татаж авч болно. Үүний тулд манай дэмжих багтай холбогдоно уу.
Та хүссэн үедээ тухайн агшинаар өгөгдлийн сангаа нөөцлүүлээд өөрийн компьютер руу татаж авч болно. Үүний тулд манай дэмжих багтай холбогдоно уу.
Хувийн нууцлалын дүрэм журмын дагуу энэ үед өгөгдөл боловсруулалтын хариуцлагыг та өөрөө хариуцах болно гэдгийг анхаарна уу.
Мөн та өөрийн өгөгдлийн сангаа устгах хүсэлтийг удирдлагын самбараар дамжуулан дуртай үедээ өгч болно. АктивМН Өгөгдлийн сангийн хувилбар ахиулалт-ын үйлчилгээний явцад хувилбар ахиулалт бүрэн явагдаж амжилттай өндөрлөсний дараа хуучин өгөгдөл автоматаар устгагддаг.
Аюулгүй байдлын барилт хадгалалтын хугацаа:
Бид таны өгөгдлийн сангийн хорон хувийг аюулгүй байдлыг хангах үүднээс устгасаны дараагаар ч нөөцийн сандаа хадгалан авч үлддэг бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүйг Өгөгдлийн барилт хадгалалт -с үзнэ үү.
Бид таны өгөгдлийн сангийн хорон хувийг аюулгүй байдлыг хангах үүднээс устгасаны дараагаар ч нөөцийн сандаа хадгалан авч үлддэг бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүйг Өгөгдлийн барилт хадгалалт -с үзнэ үү.
Аюулгүй байдал
Таны хувийн өгөгдөл мэдээлэл таньд маш чухал бөгөөд өндөр ач холбогдолтой гэдгийг дээд зэргээр ойлгож ухамсарлахын хирээр тэдгээрийн боловсруулалт, хадгалалтын аюулгүй байдлыг хангах, өгөгдөл алдах болон зөвшөөрөлгүй нэвтрэлтээс хамгаалах олон талт арга хэрэгслийг хэрэглэж байна. Энэ талаар манай Аюулгүй байдлын бодлого-с дэлгэрэнгүй танилцана уу.
Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид
Бидний үйл ажиллагаагаанд дэмжлэг болж өгдөг Үйлчилгээ нэвтрүүлэгчидийг танилцуулья. Тэдгээр нь бидэнд янз бүрийн үйлчилгээгээр туслалцаа үзүүлдэг: Вэб хэрэглэгчдийн шинжилгээ, үүлэн хостлолт, маркетинг болон харилцаа холбоо гэх мэт.
Эдгээр үйлчилгээ үзүүүлэгчидтэй мэдээлэл солилцох тоолонд өгөгдөл хамгаалалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, өгөгдөл боловсруулалт зөвхөн манай тодорхой зорилгоор хязгаарлагдаж, тодорхой гэрээний хаалтан доор явагддаг гэдгийг магадлах нь чухал юм.
Доорх хүснэгтнээс эдгээр үйлчилгээ үзүүлэгчид, тэдгээрийг ашиглах зориулалт болон өгөгдөл хуваалцалтын талаар мэдээллийг харна уу:
Үйлчилгээ үзүүлэгч
|
Зориулалт
|
Хуваалцаж буй өгөгдөл
|
Google Analytics
|
Вэбсайтын хандалтын шинжилгээ
|
Google Analytics-тай дараах мэдээллийг хуваалцдаг: Веб хөтөч програмын хувийн нууц агуулаагүй өгөгдөл, IP хаяг, гео байршил, хэл
|
iTools
|
Дата төв
|
Харилцагчийн өгөгдлийн сан ба түүний архив
|
DigitalOcean
|
Дата төв
|
Харилцагчийн өгөгдлийн сан ба түүний архив
|
Монголын Татварын Ерөнхий Газар
|
Нэмэгдсэн өртгийн албан татвар
|
Татварын нэгдсэн системийн шаардлагын дагуу борлуулалтын мэдээллийг илгээнэ.
|
Өгөгдлийн барилт хадгалалт
Холбоо барих болон бүртгэлийн мэдээлэл: энэ төрлийн өгөгдлийг бид цуглуулагдсан зориулалтыг хангах болон хуулийн барилт хадгалалтын хугацааг хамруулсан бодлогод хэрхэн тусгагдсанаар барилт хадгалалтыг хийх болно.
Ажил горилогчийн мэдээлэл: таньтай хөдөлмөрийн эсвэл хөлслөлтийн гэрээ байгуулаагүй тохиолдолд таны мэдээллийг шинээр бий болох ажлын байрны шалгаруулалтанд хамруулах зорилгоор 2 хүртэл жилээр хадгалах болно. Мөн таны хүсэлтээр мэдээллийг устгаж болно. Харин таныг хөлсөлсөн тохиолдолд таны хувийн мэдээлэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж хуульд заагдсан нэмэлт хугацааны туршид хадгалагдах болно.
Вэб хөтөч програмын өгөгдөл: энэ төрлийн өгөгдлийг бид богино хугацаагаар хадгалдаг ба энэ нь хэрэв хуулийн шаардлагаар, аюулгүй байдлыг хангахтай холбоотойгооор эсвэл манай үйлчилгээ үзүүлэлттэй холбоотой биш бол ерөнхийдөө 2 сар орчим байдаг.
Харилцагчийн өгөгдлийн сан: таны хамрагдсан үйлчилгээг үзүүүлэхэд шаардагдах хугацааны уртаар бид барилт хадгалалтыг хийх болно. АктивМн үүлэн үйлчилгээн дээр хостлогдсон өгөгдлийн сангийн хувьд хэрэв та үйлчилгээнд хамрагдалтыг цуцлавал өгөгдлийн сан 1 сарын хугацаатай царцаагдах ба түүний дараагаар устгагдах болно. АктивМН Өгөгдлийн сангийн хувилбар ахиулах вэбсайт дээр ачаалагдсан өгөгдлийн сангийн хувьд амжилттай хувилбар ахиулагдсаны дараа 4 хүртэл сараар хадгалагдах ба хэрэглэгчийн хүсэлтээр наана нь устгагдаж болно.
Аюулгүй байдлын барилт хадгалалтын хугацаа:
Аюулгүй байдлын бодлого-н хүрээнд бид таны өгөгдлийг санамсаргүй болон санаатай устгалтаас урьдчилан сэргийлэхийг хичээдэг. Үр дүнд нь таны ямарваа хувийн мэдээллийг манай өгөгдийн сангаас устгасаны дараа (холбоо барих болон бүртгэлийн мэдээлэл), эсвэл таны өөрийн өгөгдлийн сангаас хувийн мэдээллээ устгасаны дараа (харилцагчийн өгөгдлийн сан), эсвэл та өгөгдлийн сангаа бүхлээр нь устгасаны дараа тэдгээр нь манай архив нөөцийн сангаас шууд тэр даруй устдаггүй билээ. Энэ нь тэдгээрийн тогтвортой болон аюулгүй байдлыг хангахтай холбоотой. Автоматаар устгагдах хүртэл тэдгээр мэдээлэл нь 12 сар хүртэл хугацаанд хадгалагсан хэвээр байж болзошгүй юм.
Хуулийн шаардлагаас бусад байдлаар эдгээр нөөц хорон хувийн өгөгдөл ямар нэгэн өөр зорилгоор ашиглагдахгүй болохыг бид хариуцах болно..
Өгөгдлийн байршил
Хостингийн үйлчилгээ
Хостингийн байршлууд: АктивМН үйлчилгээг идэвхижүүлэхэд харилцагчийн өгөгдлийн сан Монгол дахь дата төвд үүснэ. Гэхдээ харилцагчийн хүсэлтээр Америк, Европ болон Азийн бусад орны дата төв рүү шилжүүлж болно.
Архивын байршлууд: Онцгой байдлын бодлого-ын хүрээнд архивууд нь хоёр өөр тивд зэрэг орших бөгөөд өгөгдлийн сан нь хаана байршиж буйгаас үл хамаараад дараах хоёр улсад архивууд хадгалагдана: Монгол ба АНУ.
Гуравдагч этгээдэд ил болгох
Энд зааснаас бусад тохиолдолд бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, худалдах эсвэл дамжуулах үйлдэлийг гүйцэтгэхгүй. Гэхдээ судалгаа эсвэл статистик мэдээ гаргах зорилгоор нэгтгэл болон эзэн бие нь тодорхой бус мэдээллийг бид гуравдагч этгээдтэй хуваалцаж тэдэнд ил болгож болно.
Бодлого шинэчлэлт
Улам илүү тодорхой болгох эсвэл хууль эрх зүйн өөрчлөлтөд нийцүүлэхийн тулд бид энэхүү хувийн нууцлалын бодлогыг цаашид шинэчилж болно. Энэхүү бодлогын бичиг баримтын эхэнд сүүлд шинэчлэгдсэн огноог дурдах буй бөгөөд уг огнооноос эхлэн тухайн шинэчлэлт хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ. Хувийн нууцлалын бодлого өөрчлөгдсөний дараа та манай үйлчилгээг ашигласан хэвээрээ байвал шинэчлэгдсэн бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
Бидэнтэй холбогдох
Энэхүү Хувийн нууцлалын бодлого болон хувийн мэдээлэлтэй холбоотой ямар нэг асуулт байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
100 айл, Цагдаагийн гудамж,
Сутай төв, 2 давхар