Ашиглалтын нөхцөл


АктивМН үйлчилгээнд хамрагдсан хэрэглэчид нь дараах нөхцөлүүдийг мөрдөнө.


Бидэнтэй холбогдох

Энэхүү ашиглалтын нөхцөлийн зорилго нь АктивМН үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. Ашиглалтын нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр АктивМН үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.



АктивМН үйлчилгээ Скайсис Солюшнс ХХК-ны үүлэн технологид суурилан хүргэж буй програм хангамжийн үйлчилгээ юм. Цаашид Үйлчилгээ гэнэ.
Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээ үзүүлэгч нь Скайсис Солюшнс ХХК байна.
Үйлчилгээг хэрэглэгч Энэхүү ашиглалтын нөхцлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээг хэрэглэж буй хуулийн этгээдийг хэлнэ. Цаашид Хэрэглэгч гэнэ.
Хэрэглэгчийн мэдээлэл Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон хэрэглэгчийн оруулсан мэдээлэл
Үйлчилгээний хугацаа Хэрэглэгч үйлчилгээг хүссэн хугацаагаараа ашиглана. Өөрөөр хэлбэл хэрэглэгч төлсөн төлбөрийнхөө хэмжээнд тохирох хугацаанд л үйлчилгээг ашиглана.
Талууд Үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч
Сервер компьютер Үйлчилгээнд ашиглагдаж буй өндөр хүчин чадал бүхий тусгай зориулалтын компьютер
2.1. Ашиглалтын нөхцөл нь нэг талаас үйчилгээний аюулгүй, найдвартай байдлыг ханган хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн бизнесийн мэдээллийг хөтлөх, боловсруулах, хамгаалах Хэрэглэгчийн харилцааг зохицуулна.
2.2. Хэрэглэгч Ашиглалтын нөхцөлтэй танилцаад хүлээн зөвшөөрч Үйлчилгээнд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Ашиглалтын нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилнэ.
2.3. Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, хамгаалахтaй холбоотойгоор Хувийн нууцлалын бодлого, Үйлчилгээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангахтай холбоотойгоор Аюулгүй байдлын бодлого болон Зохисгүй хэрэглээг хязгаарлах бодлого гэсэн баримтуудыг Ашиглалтын нөхцөлд хавсаргав. Эдгээр баримтууд нь Ашиглалтын нөхцөлийн салшгүй хэсэг тул Ашиглалтын нөхцөлтэй танилцан зөвшөөрсөн үйлдэлийг мөн эдгээр баримтуудтай давхар танилцаж зөвшөөрсөнд тооцно.
2.4. Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
2.5. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
3.1. Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
3.2. Өөрийн нууц үгийг өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
3.3. Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
3.4. Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад ямар нэг үйлчилгээ хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Ашиглалтын нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.
3.5. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
3.6. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
3.7. Үйлчилгээний аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж нэн даруй шийдвэрлүүлэх эрхтэй.
4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйчилгээний аюулгүй, найдвартай байдлыг хангах, Хэрэглэгч болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, архивлах зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр Үйлчилгээг Хэрэглэгчид хүргэнэ.
4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандах боломжгүй бөгөөд Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу түүний мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө.
4.4. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд active.mn вэбсайт болон Хэрэглэгчийн имэйл хаягаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
4.5. Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.
4.6. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
4.7. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл, авахыг сануулна.
4.8. Үйлчилгээ үзүүлэгч нь Ашиглалтын нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Ашиглалтын нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.
5.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний цар хүрээ, боломжийг өргөтгөх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргаж, ашиглах заавар, журмаар Хэрэглэчийг хангана.
5.2. Гуравдагч этгээд нь Хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн ашиглах, хадгалах, хариу илгээх тайлбарыг бүрэн гаргаж Хэрэглэгчтэй тохиролцоно.
5.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр Хэрэглэгчийн мэдээллийг Гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
5.4. Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх эсэх нь Хэрэглэгчийн хариуцлага байна.
6.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн төлбөрийн мэдэгдэл, сануулгыг Хэрэглэгчийн имэйл хаяг руу илгээнэ.
6.2. Үйлчилгээний хугацаа дууссан Хэрэглэгчийн хувьд Үйлчилгээг ашиглахтай холбоотой зарим хязгаарлалт хийгдэнэ. Үйлчилгээний төлбөр төлөгдөхөд үйлчилгээний хугацаа сунгагдаж, хязгаарлалт цуцлагдана.
7.1. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг Эндээс үзэх боломжтой.
7.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг support@active.mn имэйл хаяг болон 7782-7782 утсаар (ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.
7.3. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
7.4. Хэрэглэгч нь Ашиглалтын нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.
7.5. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Дээрх Ашиглалтын нөхцөлүүд болон Аюулгүй байдлын, Хувийн нууцлалын, Зохисгүй хэрэглээг хязгаарлах бодлогуудтай танилцан AктивМН үйлчигээг ашиглах гэж буй хэрэглэгч танд амжилт хүсье.