AктивМН-Д НЭГДЭЖ, ОНЛАЙН АЖИЛЛАЦГААЯ


Бид Монголын зах зээлд үүлэн технологид суурилсан бизнесийн бүхий л үйл ажиллагааг дэмжсэн чанартай, найдвартай программ хангамжийн үйлчилгээг санал болгож байна.



ТАНЫ БИЗНЕСТ ЭРГЭЛТ АВЧИРАХ ХҮЧИРХЭГ ХУДАЛДААНЫ ШИЙДЭЛ

3 баганатай жишээ 1

БОРЛУУЛАЛТАА ТУЛТАЛ ӨСГӨМӨӨР БАЙНА УУ?


Ашиглахад хялбар энгийн ПОС,  Таны өмнөөс 24 цагаар ажиллах цахим дэлгүүр, Уян хатан үнийн бодлого, Борлуулалт сайтай барааны мэдээллийн дэмжлэг зэрэг нь таны орлогыг огцом өсгөнө.

3 баганатай жишээ 2

УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ ХӨГЖИХ НЬ ЧУХАЛ УУ?


Үнэнч худалдан авагчийг урамшуулах систем, Нийлүүлэгчтэй онлайн харилцаанд байх зэрэг нь бүгдийн ажлыг хөнгөвчилж, түншлэл бат бөх болж тогтвортой хөгжлийн суурь болно.

3 баганатай жишээ 2

ДАВТАГДАХ АЖИЛУУД ТАНД АЧААЛАЛ АВЧИРЧ БАЙНА УУ?


Баримт цэгцлэх, Бараа материалаа тоолох, Данс тооцоогоо хянах, Ажилчидаа бүтээмжтэй байлгах зэрэг өдөр тутмын асуудлаа хялбар шийдэж, харин бизнесээ өргөжүүлэх, шинэ санаа турших зэрэгт илүү их цаг зарцуулна.

ТАНЫ ДЭЛГҮҮРТ ЯГ ТОХИРОХ ТӨГС БАГЦ

 3 баганатай жишээ 1

МИНИМАРКЕТ

  • НӨАТ-ын урамшуулалд холбогдсон ПОС
  • Бараа материалын бүртгэл тооллого
  • Худалдан авалтын тооцоо
  • Зээлээр борлуулах боломж

Хүнсний 5'000 бараа болон хүнсний 500 нийлүүлэгчийн мэдээллийн сан, ашигт ажиллалааг дэмжсэн тайлан мэдээнүүд, тоног төхөөрөмжийн маш энгийн шийдэл


Дэлгэрэнгүй >>

3 баганатай жишээ 2

СУПЕРМАРКЕТ

  • Урамшуулал бонусын цогц систем
  • Автомат үнийн бодлого хэрэгжүүлэх боломж
  • Бараа хяналт, тооллогын хялбар байдал
  • Онлайн төлбөр тооцоо нийлэлт

Хүнсний 50'000 бараа болон Хүнсний 1'000 нийлүүлэгчийн мэдээлэл, олон төрлийн үйл ажиллагаа, найдвартай аюулгүй байдал дэмжсэн цогц шийдэл.


Дэлгэрэнгүй >>

3 баганатай жишээ 1

ЦАХИМ ДЭЛГҮҮР

  • 24 цаг нээлттэй онлайн дэлгүүр
  • Захиалга дээр үндэслэн борлуулалт хийх
  • Агуулахын ухаалаг шийдэл
  • Веб сайтаа өөрөө бүтээх боломж

Анхан шатны НББ-ийн тохиргоо, Веб сайтын өмсгөл сонголт, Ашигт ажиллалааг дэмжсэн тайлан мэдээнүүд, Төлбөр тооцооны интеграци бүхий ухаалаг шийдэл.


Дэлгэрэнгүй >>

АктивМН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ


Зураг болон текст блок

Өгөгдөл боловсруулах өндөр хүчин чадал


Таны таблет болон компьютер заавал өндөр хүчин чадалтай байх албагүй бөгөөд та өөрийн төхөөрөмж дээрээ ямар нэгэн програм суулгах шаардлагагүй. Та ердөө интернэт сүлжээнд холбогдсон байхад хангалттай.  

Та мэдээлэл технологийн иж бүрэн үйлчилгээг сонгосоноор цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр өөрийн компанийн бүхий л баримтыг хөтлөх боломжтой болно. 

Танд туслахад бид хэзээд бэлэн


АктивМН-ийг хэрхэн эхлүүлэх тухай Өөртөө үйлчлэх болон үр дүнтэй ашиглах талаарх Ном, гарын авлага, үнэгүй Демо бичлэг хичээлүүдийн тусламжтай та өөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадна.

Хэрэв Та АктивМН-ийг илүү өгөөжтэй ашиглах болон бизнесээ улам хөгжүүлэхийг хүсэж байгаа бол Нэвтрүүлэх үйлчилгээ -нээс сонгож манай зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжтой.

24/7 Дэмжлэг >>   

Зураг болон текст блок
Зураг болон текст блок

Ухаалаг хэрэглээ, бодит төлбөр


АктивМН клауд үйлчилгээ учир яг л гар утасны төлбөр төлж байгаатай адил уян хатан төлбөр төлөх боломжтой юм. Бид таны бизнесийн үйл ажиллагаанд тохирсон чадамжууд болон клауд тооцооллын хүчин чадлын багцуудыг танд санал болгож байна.

Та сар тутмын төлбөрөө улирал болон жилээр урьдчилан төлсөнөөр бодит хэмнэлтийг хүртэх болно.

 Үнэлгээ >>

Харилцан итгэлцэл хамгийн чухал 


АктивМН үйлчилгээнд оролцогч талуудын харилцааг Ашиглалтын нөхцөл -өөр зохицуулна. Харилцагчидийн бизнесийн болон хувийн мэдээлэлийг АктивМН Хувийн нууцлалын бодлого -ийн хүрээнд хамгаална.

АктивМН нь Хууль бус хор хөнөөлтэй үйл ажиллагааг дэмжихгүй тул Зохисгүй хэрэглээг хязгаарлах бодлого -ыг баримталж ажилладаг.

Зураг болон текст блок

Тогтвортой, байнгын ажиллагаа


АктивМН дээрх таны өгөгдөл, мэдээллийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангахын тулд бид өдөр тутамдаа Аюулгүй Байдлын Бодлого -ыг баримтлан ажилладаг.

Бид таны өгөгдлийг найдвартай, олон шатны нууцлалтай хадгалж хамгаалах бөгөөд байгалийн гамшиг, сүлжээний орчны халдлага, компьютер вирустэх, эвдрэх зэрэг физик болон программын орчны эрсдлээс бүрэн хамгаална.

  АктивМН ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ДАРААГИЙН АЛХАМ

Дараах боломжуудаас сонгож АктивМН үйлчилгээг бодитоор мэдэрнэ үү.
Та зүгээр л оролдоод үз, эргэлзэх хэрэггүй.

3 баганатай жишээ 2


ТА ҮНЭГҮЙ АШИГЛААД ҮЗЭЭРЭЙ

Та өөрт тохирох хувилбарыг сонгож 30 хоногийн турш үнэгүй ашигласанаар АктивМН дээр бүртгэл хэрхэн хөтлөж болохыг илүү бодитой мэдэж авна.

Энэ хугацаанд та ямар ч төлбөр, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд хүсвэл биднээс дэмжлэг авч болно. Хэрэв та үргэлжлүүлэн ашиглахыг хүсэж байвал АктивМН Ашиглалтын нөхцөл -ийг хүлээн зөвшөөрч үйлчилгээгээ идэвхжүүлнэ.

ҮНЭГҮЙ АШИГЛАХ

3 баганатай жишээ 1


ТА ТУРШИЛТ ХИЙЖ ХАРААРАЙ

Туршилтын бааз нь жишээ өгөгдлөөр ачаалласан байх бөгөөд баримт бүртгэх болон тайлан харах чадамжууд нь хэрхэн ажиллаж байгааг бодитоор харж чадна.

Хэрэглэгч өөрийн бодит бааз дээр элдэв туршилт хийх нь аюултай байдаг. Тиймээс энэ орчинд хүссэн бүртгэлээ туршиж сайн дадлагажих боломжтой. Туршилтын орчинд дээр таны хийсэн үйлдэл 1 хоногийн хугацаанд хадгалагдана.

ТУРШИЖ ҮЗЭХ

Зураг болон текст блок

ТАНД ЯМАР НЭГЭН АСУУДАЛ БАЙВАЛ БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ.


Манай үйлчилгээний ажилтан таны асуудлыг бүртгэн авч хариу өгөх болно.

Бид танд АктивМН үйлчилгээнд хэрхэн хамрагдаж өөрийн үйл ажиллагаагаа хэрхэн хөтлөх тухай алхам алхамаар зааварчлан тулсахад бэлэн  байна.


холбоо барих